Английн шүүх нь Засгийн газрааЙемений босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа цэргийн эвслийн орнуудад зэвсэглэл худалдахыг хориглосон шийдвэр гаргасанд Саудын Аравийн Гадаад харилцааны яам эсэргүүцэл илэрхийлжээ.
Саудын Аравийн Гадаад харилцааны сайд Адель аль-Жубейр нь "Эвслийн хүчинд зэвсэг нийлүүлэхээ зогсоосноос хожих цорын ганц тал нь Иран байх болно. Эвслийн хүчин нь Иран ба түүний хамсаатнуудыг стратегийн чухал улс орныг булаан эзлэхэд нь саад хийхийн тулд хууль ёсны Засгиийн газрын заавраар хууль ёсны дайн явуулж байгаа" гэжээ.
Гэхдээ Английн шүүхийн энэ шийдвэр нь эцсийнх биш, Засгийн газар нь зэвсэг экспортлохоо шууд зогсоохгүй, шинэ зөвшөөрөл өгч чадахгүй болох юм. Мөн энэ шийдвэрийг давж заалдах боломжтой, Засгийн газар нь ч тэгэх болно гэдгээ мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийн улмаас 48 ширхэг "Тайфун" байлдааны онгоц нийлүүлэх гэх мэт олон тэрбум еврогийн үнэтэй гэрээг хэрэгжүүлж чадахгүй болох нь Английн хувьд ихээхэн алдагдалтай тусах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна