ПУТИН ЭЭЛЖИТ УДААГАА ИРГЭДИЙНХЭЭ АСУУЛТАД ШУУД ХАРИУЛЛАА

Н.Мижидмаа
2019/06/21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил болгон иргэдтэйгээ шууд холбогдон тэдний асуултуудад хариулан, зарим асуудлыг газар дээр нь шийддэг уламжлалтай. Өчигдөр 17 дахь удаагийн шууд уулзалт болж өнгөрлөө. Путин 4 цаг 8 минутын дотор 81 асуултад хариулсан байна. Тэрээр иргэдийн тавьсан бүх л асуултыг авч үздэг, тус бүр дээр нь шийдэх үүргийг холбогдох яам, тамгын газруудын удирдлагад өгдөг гэдгээ онцолдог.

Энэ удаагийн шууд холболтын үеэр Оросын бүх л субъект, яам, албадын дарга нар ажлын байран дээрээ байлцан иргэдийн асуулт ба Ерөнхийлөгчийн хариуг сонсож, шаардлагатай үед Ерөнхийлөгчийн хэлсний дагуу асуудлыг газар дээр нь шийдсан байна.

Энэ удаад оросуудын амьдралын түвшин хүссэн хэмжээгээр дээшлэхгүй байгаад хамгийн ихээр сэтгэл зовниж байгааг тавигдсан асуултууд харуулсан. Энэ сэдвээр ирсэн асуултуудад Путин хариулахдааа "Сүүлийн хэдийн жилийн турш иргэдийн бодит орлого буурсаар ирсэн байгаа. 2016 онд хамгийн ихээр буурсан. Харин одоо орлого бага багаар өсч эхэлж байна" гэсэн байна.

Цалин хөлс нэмэгдэхгүй байгаа тухайд "Цалингийн тухайд. ...2017 онд эдийн засаг дахь ногдол цалин 39,2 мянган рубль байсан, харин энэ жил бараг 45,7 болсон, сүүлийн сард 48,5 хүрсэн. Би энд шууд нэг тайлбар хэлье, яг одоо интернэт эсвэл зурагтын өмнө суугаа хүмүүс ийм цалин авч чадахгүй байна гэж надад бүү урлаг. Энэ бол жирийн зүйл, би дундаж тооны тухай яриад байна. Амьдралын түвшнийг ахиулах гол нөөц бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа өсгөх явдал" гэжээ. Мөн зарим газар ажилчдын цалин амжиргааны түвшнээс доогуур байгааг орон нутгийн холбогдох газруудад нь яаралтай шийдэх үүрэг гөсөн байна.

Мөн Өрнөдийн орнуудын зүгээс авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ ба Орост тавьж байгаа шаардлагыг биелүүлэх тухайд "Бид хэнтэй ч хэрэлдээгүй, тэгэж хэрэлдэх хүсэл ч бидэнд алга. Гэхдээ ухарлаа гээд юунд ч хүрэхгүй. Энэ бүх хориг арга хэмжээнээс болж Орос нь 2014 оноос эхлэн 50 тэрбум доллар авч чадаагүй, Европын холбоо 240 тэрбумыг алдсан, АНУ нь 17 тэрбум доллар алдсан, учир нь манай хоёрын худалдааны эргэлт жижиг, Япон 27 тэрбум доллар алдсан. Энэ бүхэн эдгээр улсууд түүний дотор Европын холбооны улсууд дахь ажлын байранд тусгалаа өгч байгаа.Өөрөөр хэлбэл тэд манай зах зээлийг алдаж байгаа юм. Гэхдээ манайд импорт орлуулалт гэж нэрлэгдээд байгаа хөтөлбөр гарсан, 667 тэрбум рублийн хөтөлбөр. Хориг нь урд нь бидний чадамж хүрдэггүй байсан чиглэлд хөгжих түлхэц болж өгсөн" гэжээ.

Ерөнхийдөө олон улсын гэхээс илүүтэйгээр дотоодын эдийн засаг, албан тушаалтнуудын авлига, дураараа дургилт гэх мэт сэдвийг хөндсөн яриа өрнөжээ.

Мөн Трамптай уулзах боломж, Украйны асуудал, Беларусь ба Орос хоёрыг нэгдэх тухайд, Малайзын онгоцны сүйрэл, хараат бус интернэтийн тухайд гээд маш олон сэдвээр асуулт тавигдсан.

Харин эцэст нь түүнээс "Ерөнхийлөгч хийхээс залхахгүй байна уу?" гэж асуухад "Залхаагүй. Үгүй байсан бол би дахин сонгогдохооор нэрээ дэвшүүлэхгүй байх байсан юм" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 11 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 12 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 12 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 12 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 13 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 14 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 15 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 15 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 15 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 16 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 16 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 17 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 18 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 18 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 18 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 18 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 19 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 20 цагийн өмнө