Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Орон сууц нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг Хотын дарга С.Амарсайхан гаргажээ. Гэтэл тус захирамж нь хууль зөрчсөн байна, манай дарга эмнэлэгт хэвтэж байхад чөлөөлж болохгүй гэж ОСНААГ-ын удирдлагууд нь эсэргүүцэж үүдэндээ зогсож шинээр очсон даргаа оруулахгүй тулалдсан юм.
Тус газарлуу орж ажил хүлээлцэж чадахгүй байгаа хотын удирдлагууд 30 орчим цагдаа авчраад хаалгыг нь эвдээд шинэ даргыг нь томилж хуучин дарга Ж.Батсайханыг чөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна