Д.БАЯНМӨНХ: ОХИНЫГ МИНЬ ОХУ-ЫНХАН АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА, ХААНА ХАНДАХ ВЭ?

Өнөрцэцэг
2019/06/22

Долоон настай жаахан охиныг минь биднээс булаагаад аваад явчихлаа. Хаана хандахаа мэдэхгүй байна, Та бүхэн надад туслаач хэмээн нэгэн иргэн манай редакцид хандлаа. Энэ асуудлаар долоон настай охины төрсөн аав болох Д.Баянмөнхтэй ярилцлаа.

-Та эхлээд өөрийгөө танилцуулаарай? Намайг Д.Баянмөнх гэдэг би 37 настай,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймагт амьдардаг. ОХУ-ын чөлөөт бөхийн мастерцолтой, 2011 оноос хойш Монголд амьдарч байх хугацаандаа 13 хүний амь аварч "Шударга журам" медалиар шагнуулсан.


-Та бидэнд мэдээлэл өгөхдөө өөрийнхөө төрсөн охин болох "А"-г ОХУ-ын талд алдчихлаа гэжхандсан. Болсон үйл явдлыг эхлээд ярих уу?

-Өчигдөр ОХУ-ын Тува улсын албаны хүмүүс,Увс аймгийн цагдаа, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаасбүрдсэн 10 гаруй хүн манай гэрт өдрийн 13 цагийн орчимд ирсэн. Тэд ОХУ-ын иргэн танайд байдаг, түүний гадаад паспортыг үзүүлээч, бид хүүхдийг чинь авч явахгүй гэсэн. Гэтэл гадаа тоглож байсан охиныг маань бидэнд хэлэлгүйпаспорттой нь шууд аваад явчихсан. ОХУ-ын талаас ирсэн хүн өөрийгөө огт танилцуулаагүй, ямар зорилготойгоо ч хэлээгүй.


-Танай охин хаанахын иргэншилтэй юм бэ?

-Манай охин долоон настай энэ жил нэгдүгээр ангиа төгссөн. Охин маань ОХУ-ын иргэн. Би 1999-2011 он хүртэл ОХУ-д амьдарсан. Тэр үед нэгэн Тува эмэгтэйтэй танилцаад бид хүүхэдтэй болсон. Тухайн үед намайг Монголд ирээд буцахад ОХУ-руу нэвтрэх эрхийг хасч паспортон дээр хар тамга дарсан гээд гаргаагүй. Түүнээс хойш 2015 онд ОХУ-руу гарах эрх нээгдээд Тувад очтол охины маань ээж бусдын гарт амиа алдчихсан, охин маань асрамжийн газарт байсан. Би хөөцөлдөж явсаар ОХУ-ын шүүх, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагад хандаж цусны шинжилгээ өгч охины төрсөн эцэг гэдгээ нотолсон. Ингэсний үндсэн дээр би өөрийн охиноо нутагтаа авчраад хамт гурван жил амьдарч байна.


-Ямар учраас таны охиныг одоо буцаагаад авч явах гээд байгаа юм бол. Эсвэл Та охинынхоо эрхийг зөрчсөн юм уу?


-Надад хувийн өш хонзонтой Г гэгчхүн Увс аймгийн цагдаагийн газарт төрсөн охиноо хүчирхийлдэг тухай гомдлыг өнгөрсөн өвөл гаргасан. Энэ дагуу аймгийн цагдаагийн газар намайг шалгаж эхэлсэн. Охины биед элдэв шарх, сорви байгаа эсэхийг шүүх шинжилгээний төвөөр шинжлүүлсэн. Хуулийн байгууллага шалгаж үзээд охины эрхийг зөрчөөгүйг тогтоосон. Харин намайг хардаж өргөдөл гаргасан Г гэгчид худал мэдээлэл өгсөн гэдгээр хариуцлага тооцсон байдаг юм.Ер нь охин маань дугуйнаас унаж бэртэх ч юм уу, эсвэл өмнө нь асрамжийн газарт байхдаа хүчирхийлэлд өртсөн ч юм уу ул мөр илэрвэл шууд намайг хэрэгтэн болгох гээд байх шиг байна. ОХУ-ын иргэнийг Монгол улсад хууль бусаар авчирсан гэж намайг буруутгаж байгаа юм. Тухайн үед охиноо авч ирэхдээ бүх бичиг баримтыг уг нь бүрдүүлээд Монголд авчирсан юм.


-Охины одоогийн ээж, таны эхнэр охиныг дарамталдаг юм биш биз? -Яалаа гэждээ. Манай охин хоёр настай байхдаа төрсөн ээжийгээ бусдын гарт алдаад дөрвөннас хүртэл Тувад асрамжийн газарт хүмүүжсэн. Тэндээс нь би Монголд авчирсан. Одоо манай эхнэрийг төрсөнээжийгээ л гэж боддог. Харин саяны явдлаас болоод бүх зүйлийг мэдчих шиг боллоо


.-Танай охин одоо хаана байгаа вэ?


-Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалах байранд оруулаад гаднаас цоожлоод цагдаагаар хамгаалуулчихсан байна. Биднийг ойртуулсангүй. Бид охинтойгоо уулзах гээд албаны хүмүүсээс зөндөө гуйлаа. Хүүхдийн сэтгэл санаанд өөрчлөлт оруулна гээд огт уулзуулсангүй. Бид шөнөжин унтсангүй, зүгээр л гэртээ тоглоод сууж байдаг хүүхдийг нэг л өдөр ингээд аваад явчихна гэж санасангүй. Амралтын хоёр өдөр тэнд байлгаж байгаад даваа гаригаас ОХУ-руу аваад явах байх. -Би өмнө нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмааг хэд хэдэн удаа шүүмжилсэн. Тодруулбал Б.Нансалмаа нь өмнө нь аймгийн Татварын албаны даргаар ажиллаж байхдаа улсад хохирол учруулж шүүхээс тэнсэн харгалзах ял авсан, дээр нь гэр бүлийн тогтворгүй харилцаатай. Үүнийг нь хөндсөний төлөө надад хувийн өс хонзонтой Г гэгчтэй нийлээд миний охиныг надаас салгах ажлыг голлон зохион байгуулж байна.


Охиныг авч үлдэх талаар Та төрийн байгууллагуудад гомдол гаргав уу?


-Аймгийн Засаг Дарга Д.Батсайхантай утсаар ярилаа. ОХУ иргэнээ авч байна, наадах чинь том асуудал шүү гэж байна. Уг нь бол дарга нар шүхийн шийдвэр гараагүй байхад ийнхүү эрх мэдлээ ашиглаад аав охин хоёрыг хүчээр салгаж болохгүй гэж бодож байна.



-ОХУ-ын талд охины эрхийг зөрчсөн гомдол магадгүй хэн нэгнээс очсон юм болов уу?

-Намайг охиноо хүчирхийлсэн тухай гомдол гаргасан Г гэгч нь ОХУ-ын талд худал мэдээлэл өгсөн гэж ойлгосон. Би охиныхоо эрхийг зөрчдөггүй, түүнийг өлсгөж, цангаадаггүй. Энэ талаарх хяналтыг Увс аймгийн төрийн байгууллагууд өмнө нь хангалттай тавьсан. Би үндэсний бөхийн зодог, шуудаг, дээл, гутал оёдог "Аянгат тэнгэр" гэдэг компанитай, гэр бүлээ хангалттай тэжээгээд аваад явдаг.

- Охиныг Туваруу авч яваад хаана байлгана гэсэн бэ. Охины ээжийнх нь хамаатан ах дүү бий юу?

- Асрамжийн газар байлгана гэсэн. Манай охин орос хэлгүй, ганцхан Монголоор ярьдаг. Тэрэнд нь их санаа зовж байна, хэл мэдэхгүй хүүхэд тэнд очоод хэцүү байх. Охины ээжийн талын хүмүүс их хэцүү улс бий. Миний охины эрхийг маш ноцтой зөрчлөө. Долоо настай хүүхэд хэнтэй амьдрах вэ гэдгээ илэрхийлэх бүрэн боломжтой. Уг нь болдог бол миний охиноос хаана амьдармаар байна гээд сэтгэгдлийг нь сонсчихмоор байгаа юм. Хууль ярьж миний охины хувь заяа, сэтгэл санаагаар тоглож байгаад үнэхээр харамсч байна.

- Та одоо охиныхоо араас явах уу?

- Би охиноо 2016 онд Монголд авч ирэх гээд бичиг баримт бүрдүүлж хөөцөлдөж байгаад ОХУ-д байх хугацаагаа бага зэрэг хэтрүүлчихсэн. Тиймээс дахин гадаад паспортон дээрээ хар даруулсан юм. Тэгэхээр одоо охиныхоо араас явж чадахгүй нөхцөл үүсчихлээ. Уг нь ОХУ-ын шүүхээр энэ асуудлыг одоо шийдэх юм байна, намайг асран хамгаалагч байх эсэхийг. Тиймээс уг нь би оролцмоор байдаг. Нөхцөл байдал ийм хэцүү болчихоод яахаа мэдэхгүй, хаашаа хандахаа мэдэхгүй л сууж байна.


Ярилцсан Н.Өнөрцэцэг

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 9 минутын өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 1 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 1 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 2 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 18 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 20 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 21 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 21 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 22 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр