Увс аймгийн иргэн, "Аянгат тэнгэр" ХХК-ийн захирал Д.Баянмөнхийн төрсөн охин А нь ОХУ-ын иргэн ажээ. Охины ээж нь ОХУ-ын иргэн бөгөөд бусдын гарт амиа алдсан учир аав нь түүнийг Монгол авч ирэн хамтдаа амьдарч байсан байна. Гэтэл өчигдөр ОХУ-ын Тувагийн албаны хүмүүс, тус аймгийн цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан охиныг гэрээс нь хүчээр авч явжээ. Орос хэлээр ярьж мэддэггүй, Монголд гурван жил амьдарч буй А гэгч охиныг хилээр гарган Тувагийн асрамжийн газарт өгнө гэж албаныхан мэдэгдсэн байна. Долоон настай А гэгч охиныг одоо Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байранд түгжсэн, цагдаа нар хамгаалалтанд авч ар гэрийнхэнтэй уулзуулахгүй байна. Энэ талаар бид Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаатай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч "миний хоолой өвдчихсөн байна, мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн утсаа таслав. Харин Увс аймгийн Цагдаагийн газрын дарга н.Мөнхбатаас тодруулахад охиныг хамгаалалтанд авсан талаар мэдээллийг өгөхгүй, охины төрсөн аав нь түүнийг хүчирхийлсэн зүйл байхгүй гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна