ГҮРЖИЙН НИЙСЛЭЛД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Өнөрцэцэг
Өчигдөр


Гүржийн нислэлд өчигдөр дэгдсэн эмх замбараагүй байдал намжсангүй үргэлжилсээр байна. Хоёр өдрийн өмнө Гүрж-Оросын парламент хоорондын чуулганы хуралдааны үеэр Оросын Думын гишүүн С.Гаврилов хуралдааныг нээхдээ оросоор ярьсан, Гүржийн парламентын даргын суудалд суусан гэдэг шалтгаанаар гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ордон руу дайран орсоноор эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.

Хэт үндсэрхэг үзэлтнүүд ба "Нэгдсэн Гүрж", "Үндэсний нэгдмэл нам" гэсэн сөрөг хүчнийхэн анхандаа Оросыг үзэн ядсан уриа хашхиран, Оросын парламентын гишүүдийг тууж байснаа огт өөр мэдэгдэл хийгээд эхэлсэн. Тэд Гүржийн одоогийн эрх баригчид Орост худалдагдсан гээд Парламентын дарга, ДХЯ-ны сайд, Аюулгүй албаны дарга гэсэн гурван албан тушаалтныг нэн даруй огцрох, парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн. Улмаар шаардлагыг нь биелүүлээгүй цагт тарахгүй гээд парламентын ордон руу дайрч довтолсон хэвээр байна.

Эрх баригч нам одоогоор буулт хийж парламентын даргыг огцруулжээ. Харин ДХ сайд, Аюулгүй албаны дарга нарыг огцруулах эсэх, парламентыг тараах эсэх нь тодорхойгүй байна.

Энэ дуулианаар Гүржийн Ерөнхийлөгч Беларусьт хийж байсан айлчлалаа зогсоон нутагтаа яаралтай буцаж ирсэн. Ирсэн даруйдаа улсад нь үүсээд байгаа бүхэнд Оросыг буруутгасан. Ингэснээр эрх баригч нам ч тэр сөрөг хүчин ч тэр хоёул энэ бүх үймээн самууны гол буруутан гэж буруутгалаа.

Оросын Гадаад харилцааны яам мэдэгдэл хийж иргэдээ Гүрж рүү аялахаас зайлсхийхийг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 13 минутын өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 28 минутын өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 38 минутын өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 57 минутын өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 1 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 3 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 3 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 4 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 4 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 5 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 5 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 6 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 6 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 21 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 23 цагийн өмнө