АНУ-ын Флорида мужийн Ривьера Бич хотын захиргаа хотын копмьютерийн дэд бүтцийг булаан эзэлсэн хакеруудад 600 мянган доллар төлсөн тухай "Associated Press" мэдээлж байна.Өнгөрсөн тавдугааар сарын сүүлээр шифрлэгч вирус энэхүү жижигхэн хотын захиргааны сүлжээ рүү довтолж ажиллагааг нь тасалдуулжээ. Довтолгооны улмаас вирус нь 911 аврах албанд ирсэн дуудлагыг бүртгэх боломжгүй болгох зэргээр Засгийн газрын олон системийг ажиллагаагүй болгосон.Вирусын дайралтын зохион байгуулсан хакерууд шифрлэгдсэн мэдээллийг буцааж тайлахын тулд мөнгө нэхсэн байна. Ингэхэд 35 мянган хүн амтай энэ хотын захиргаа тэдэнд 600 мянган доллартой дүйцэх криптон валютыг төлснөөр дэд бүтцээ вирусээс чөлөөлж.Америкийн ХМТ-ны мэдээлж буйгаар 2018 онд АНУ-д сүрдүүлэн мөнгө нэхэгч вирусууд оролцсон 1493 дайралт хийгдэж, хохирогчид нь хакеруудад 3,6 сая доллар төлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна