Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт төрөхөөр очсон 37 настай эх ургийн хамт харамсалтайгаар эндсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэрэг гарахын өмнө өөр нэгэн эх мөн л ургийн хамт энджээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард 20 настай, анхан төрөгч Б Өргөө амаржих газарт хандсан байна. Тухайн үед эмч үзлэг хийж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаажээ. Үүнээс долоо хоногийн дараа эхийн бие муудсан Өргөө амаржих газрын Хүлээн авах тасагт ирсэн бөгөөд сайжралгүй байсаар амиа алдсан байна. Тэрбээр айлын ганц охин байжээ. Эх сурвалжийн мэдээллээр түүний хүүхэд нэг килограмм орчим жинтэй, эсэн мэнд мэндэлсэн ч хүн болж чадаагүй байна. Үүнд эмчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл байна. Бид энэ асуудлаар дэлгэрүүлэн мэдээлэх болно
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна