Дөнгөж саяхан 2019 оны 06-р сарын 24 -ны 16:05 минутанд ирсэн мэдээллээр CХД-т байрлах "Мон Сүү" ХХК-ийн бохирын худагт хоёр ажилтан унаж амиа алдсан байна. Тус ажилчид нь Орон сууц нийтийн аж ахуйн газрын ажилчид байсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ асуудлаар газар дээрээс нь ЗАРИГ шууд дамжуулна.
Өнөөдөр 14:19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд: Сонгинохайрхан Дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт 2 хүн унасан гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн "Б" , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн "У" нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна