Оросын Тэнгисийн цэргийн хүчний "Адмирал Горшков" фрегат ангиллын байлдааны онгоц Куба улсын нийслэл Хавана хотын боомтод айлчилж байна. "Калибр" далавчит пуужингаар зэвсэглэсэн фрегатаар удирдуулсан Умард флотын байлдааны усан онгоцуудын баг алсын аян хийх замдаа ийнхүү Кубад айлчилжээ.Оросын байлдааны усан онгоцнуудын баг хоёрдугаар сарын 26-нд алсын аянд гарсан бөгөөд замдаа Зүүн Африкийн Жибути улсын боомт, Шри-Ланкагийн Коломбо хот, Хятадын Циндао боомт, Оросын Владивосток, Эквадорын Пуэрто-Боливар боомтуудаар айлчилж, Панамын сувгаар дамжин гараад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна