АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа эхэлснээс хойш янз бүрийн өвөрмөц санал, амлалт олон гарч байна. Тухайлбал, сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн сенатч Берни Сандерс нь оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн бүх өрийг тэглэх санал гаргажээ.
"The Washington Post" сонинд бичсэнээр Америкийн оюутнуудын төлбөрийн зээлийн өр нь 1,6 их наяд долларт хүрсэн. Америкт нийтдээ 45 сая суралцагч төлбөрийн зээл авсан байгаа. Харин оюутнуудын төлбөрийг тэглэх хөрөнгийг санхүүгийн гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах замаар гаргаж авахыг санал болгожээ. Тодруулбал, биржийн гүйлгээнүүдэд 0,5 хувь, үнэт цааснуудад 0,1 хувийн нэмэлт татвар ногдуулах боломжтой гэж үзсэн байна. Хэрэв энэ саналыг зөвшөөрвөл Сандерс нь оюутны сургалтын төлбөрийн асуудлыг хагас жилийн дотор шийдэх боломжтой гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна