ӨМНӨД АФРИКИЙН ФЕРМЕРҮҮД БУРИАД УЛСЫГ СОНИРХОЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/06/26

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын цагаан арьст уугуул болох бүүр үндэстэний фермерүүд хөдөө аж ахуйн эрхлэх газраар ОХУ-ын Буриад улсыг сонгон сонирхож байгаа тухай "МК в Бурятии" сонин мэдээлжээ. Өмнөд Африкийн фермерүүдийн хамгийн том холбоо "Трансвааль"-ийн төлөөлөгч Иоханн Дю Туагаар удирдуулсан төлөөлөгчид Буриадад айлчилсан байна. Тэд Буриад улсын цаг агаар, хөдөө аж ахуй эрхлэх боломж, үндэстэн хоорондын харилцаа зэрэг зүйлсийг сонирхожэ. Улмаар наймдугаар сард илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлан нарийвчилсан судалгаа хийх аж.

Өмнөд Африкийн фермерүүд нутгаасаа нүүж, өөр газар суурьших боломжийг судлах хүрээндээ Орос даяар ийм айлчлал хийсэн байна. Тухайлбал, Хойд Кавказ, Крымийн хойг, Ставрополийн хязгаар, Ростов муж зэрэг газруудаар айлчилжээ. Гэвч Буриадад бусад газруудаас давуутай гэхээр зүйлс бий гэж үзсэн аж. Бусад нутагт цаг агаар нь илүү дулаан, хөрс нь илүү үржил шимтэй ч үнэ ихтэй, чөлөөтэй газар байхгүй. Харин Буриад ашиглаагүй тал газар арвин, үнэ харьцангуй хямд. Мөн аж ахуй эрхлэх хүнд 1 га газар үнэгүй өмчлөх эрх өгдөг тусгай хөтөлбөр Өвөр Байгалийн хоёр ч нутагт хэрэгжиж байгаа аж.

Өмнөд Африкийн бүүрүүд Буриадад мал аж ахуй эрхлэх, хүнсний ногоо ба чацаргана гэх мэт жимс, жимсгэнэ тариалах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ эхний удаад Буриад руу хэдхэн гэр бүл л нүүж ирэх бололтой.

ӨАБНУ-д 1990-ээд оны эхээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм нуран унасны дараа цагаан арьстанууд, түүний дотор фермерийн аж ахуй эрхэлдэг бүүрүүд хүнд байдалд орсон. Хар арьст олонхын төлөөлөл болсон Засгийн газар нь сүүлийн жилүүдэд цагаан арьст фермерүүдээс газрыг нь хураан авч хар арьстнуудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 21 минутын өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 56 минутын өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 3 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 5 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 5 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 7 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 7 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 9 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 9 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 21 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр