ХО ШИ МИНИЙ ЗАНДАШУУЛСАН ЦОГЦСЫГ СЭРГЭЭХ АЖИЛД ОРОСУУД ОРОЛЦОНО

Н.Мижидмаа
2019/06/26

Коммунист Вьетнамыг үүсгэн байгуулагч Хо Ши Миний занданшуулсан цогцосны хадгалалтыг сайжруулах багийн бүрэлдэхүүнд Оросын дөрвөн эрдэмтэн багтсан тухай "Antaranews" мэдээлж байна.

Хо Ши Минийг нас барсны дараа 1969 онд цогцсыг нь занданшуулж, Зөвлөлтийн тусламжтай байгуулсан тусгай бунханд, шилэн хоргоны цаанаа хүндэтгэн хадгалдаг болсон. Жил болгон олон мянган вьетнамчууд, гадаадын жуулчид Хо Ши Миний бунханыг үзэж сонирхохоор ирдэг болсон тул бэлэг тэмдэг, үзэл суртлын гэхээс илүүтэйгээр аялал жуулчлалын шоу үзүүлбэр болж хувирсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй гэсэн яриа гарах болсон.

Шинжээчдийн баг бүрдүүлэх тухай тушаалд "Эрдэмтэдийн зөвлөл нь тэргүүлэгч Хо Ши Миний бие ба эд эрхтэнүүдийг хадгалахад шаардлагатай төлөвлөгөө боловсруулах ёстой" гэжээ.

Зөвлөлт улсыг үүсгэн байгуулагч Ленины цогцсыг коммунизмын үзэл үүрд мөнх байхын бэлгэдэл болгон 1924 онд занданшуулж, бунханд хадгалах болсоноос хойш коммунист дэглэм ноёлж байсан болон одоо ч байгаа улсуудад өөрсдийн удирдагчдаа нас барсны дараа занданшуулан бунхалдаг болсон. Жишээлбэл, коммунист Хятадыг үүсггэн байгуулагч Мао Зэдун, Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сен нарын цогцсыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар занданшуулсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 12 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 12 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 13 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 13 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 13 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 14 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 15 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 15 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 16 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 16 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 16 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 17 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 18 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 18 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 19 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 20 цагийн өмнө