УИХ-ЫН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Н.Мижидмаа
2019/06/26

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд өнөөдөр /2019.06.26/ Болгар улсын Эдийн засгийн сайд ЭмилКараниколов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар байлцлаа.Уулзалтын эхэнд Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд, Монгол Улс нь Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Хариуд нь ноён Эмил Караниколов, Болгар Улсын Үндэсний ассамблей /парламент/-аас Монгол Улсын Их Хуралтай уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааны талаар ярилцах итгэмжлэл, чиглэлийг өөрт нь үзүүлсний дагуу уулзалтад ирснийг тэмдэглээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний ассамблейн гурван гишүүн багтсаныг танилцуулав.


Үүний дараа Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд хоёр орны хамтын ажиллагааны талаар тэмдэглэн хэлэхдээ 1965-1985 онд Болгараас 28.2 сая шилжих рублийн зээл авч, Чойбалсан хотод мах комбинат, Дархан хотод нэхий эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хотод гахай бордох завод, хүнсний ногооны хүлэмж, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй, Өвөрхангайн Өвдөг худаг, Алтайн тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсан нь Монгол улсад том бүтээн байгуулалт болсныг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эргээд хоёр талын харилцаанд чухал суурь, дэмжлэг болох учир парламент, түүний Тамгын газар хооронд шууд холбоо тогтоох, харилцааг бэхжүүлэх талаар ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон. Энэ ярианы үеэр Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад Болгар улс ямагт дэмжиж, гүүр болж ажиллана хэмээн онцлон тэмдэглэв.


Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар мөн санал бодлоо илэрхийллээ.

Тэрбээр, Болгарт урлагийн боловсрол, мэргэжил эзэмшиж ирсэн урлаг соёлын хүмүүс Монголдоо өндөр амжилтад хүрсэн байдгийг тэмдэглээд, цаашид оюутан залуусыг урлаг соёлын чиглэлээр сургахад хамтран ажиллах, дэмжих хүсэлт гаргасныг ноён Эмил Караниколов талархан хүлээж авлаа.

Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаанд оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 12 минутын өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 15 минутын өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 1 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 1 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 1 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 1 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 2 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 3 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 4 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 4 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 4 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 5 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 5 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 16 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 16 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 20 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 20 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 21 цагийн өмнө