Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан "Хар тамхины тухай дэлхийн илтгэл -2019"-д дэлхийн хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүмүүсийн тоо 271 саяд хүрсэн тухай мэдэгдсэн байна. Хар тамхинд донтогсод нь каннабис, кокаин, опиум болон янз бүрийн синтетик бодис хэрэглэж байна. Мансууруулах бодисонд донтсоноос үүдэлтэйгээр эмнэлгийн тусламж шаардлагатай болсон хүний тоо 30 сая байснаа 35 сая болж нэмэгдсэн байна. Мөн мансууруулах бодис хэрэглэснээс амиа алдсан хүний тоо өсч 585 мянгад хүрчээ.
Түүнчлэн тус илтгэлд хамгиийн түгээмэл хар тамхи нь каннабис гэжээ. Хамгийн аюултай нь опийн гаралт мансууруулах бодисууд болох героин, опиум бөгөөд дээр дурдагдсан 585 мянган үхлийн дийлэнх нь энэ хоёр бодисыг хэрэглэсний уршиг байж.
Түүнчлэн кокаины үйлдвэрлэл 1976 тонн болсон нь өмнөх жилийнхээс даруй дөрөв дахин өссөн хэрэг болжээ. Кокаины 70 хувийг Колумбид бэлтгэдэг бөгөөд энэ бодисын дийлэнх нь Латин Америкаас Хойд Америк ба Өрнөд ба Төв Европын орнууд руу нийлүүлэгддэг. Харин героины гол нийлүүлэгч нь Афганистан хэвээр байна. Афганистаны героин Балканы хойгийн орнууд, Туркээр дамжин Европт хүрдэг бол Дундад Азийн орнуудаар дамжин Хятад, Орост хүрдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна