БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени нь Дэлхийн банкны үйл ажиллагааг шүүмжилсэн тухай "Daily Monitor Uganda" мэдээлж байна.
Йовери Мусевени нь Угандын төмөр зам Дэлхийн банкнаас санхүүжилт авах гээд чадаагүй тухайд "Угандын төмөр зам Дэлхийн банкнаас зээл авах гэж чармайгаад бүтэлтгүйтээд байтал тус банкны нэг ажилтан нь манай инженерт "Төмөр зам барьж байгаа улс чинь өөрийнхөө мөнгөөр барьдаг юм"гэж хэлсэн байна лээ" гэжээ. Хувийн бизнесийг дэмжих замаар Африкийг хөгжүүлэхэд чигэлсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага ийм юм ярьна гэдэг дор хаяж л зарим ажилтан нь ажилдаа хариуцлагагүй ханддагийг харуулсан хэрэг хэмээн шүүмжилжээ.
Харин Хятадын талаар ярихдаа "Ялангуяа Си Жинпинь тэргүүлэгчийн үед Африкийн хөгжлийг их дэмжиж байгаад талархаж байна. Хятад нь Угандад усан цахилгаан станын хоёр далан, технопарк барихад тусалсан билээ" гэж магтжээ.
Уганда нь Бус ба Кампала хотуудаа холбосон ердийн царигтай төмөр зам барих гэж хичээж байгаа бөгөөд үүнд нь 3,2 тэрбум доллар шаардлагатай. Энэ төслөө хэрэгжүүлэхэд нь БНХАУ тусална гэдэгт ихэд найдаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна