Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн 2019 оны төсөвт тодотгол хийхээр саналаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, НИТХ-аар оруулахаар болжээ. Үүнд,
-Хотын шуудын төсөвт байгууллагын өглөгийг барагдуулахад 2.4 тэрбум,
-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн өглөгийг барагдуулахад 3.1 тэрбум,
-Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд 12.5 тэрбум төгрөг,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1 тэрбум төгрөг,
-НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг,
-Нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэх хот тохижилтын ажилд 5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Ингэснээр 2019 оны төсөв дэх хотын шууд урсгал зардал 24.2 тэрбумаар нэмэгдэхээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна