Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны эхэнд Чингис хааны музей байгуулахыг ирэх 7 хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо. Энэ оны 4-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ийнхүү анх удаа Чингис хааны музейг байгуулах шийдэл гарч байна. Түүх соёлоо, өв уламжлалаа хойч үедээ болон жуулчдад зориулан бүтээн байгуулах ажлууд хийгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна