Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхийлөгч зарлин гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг болох шүүгч С.Төмөрбат өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд ОХУ руу гарсан байна.
Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын асуудлаар шалгагдаж байсан, талийгаач Гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байгаа шүүгч нарт хилийн хориг тавьж шалгах ёстой талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн.
Бусад шүүгч нараас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд дөрвөн шүүгч хөдөө орон нутаг руу явсан байгаад өнөөдрөөс мэдүүлгээ өгч эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна