Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар хамтраад Европын холбооны улсад суух элчин сайдуудын байранд шалгалт хийжээ. Шалгалтаар Монгол Улсын элчин сайдууд болоод дипломат ажилчид хар тамхины сүлжээнд орсон байж болзошгүй ноцтой баримтууд илэрсэн байна. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр өгчээ.
Бүгд найрамдах Турк улсын Стамбул хот дахь консулын хоёр ажилтан их хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ хэрэгт холбогдуулан Стамбул дахь консулын газарт ажиллаж байсан дипломат ажилтнуудыг мөн шалгаж эхэлжээ. Учир нь Стамбул дахь консулын газарт ажиллаж байгаад бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусч татагдсан мөртлөө ажлаасаа гарч, тэнд ажиллаж амьдарч байсан иргэдийг сэжиглэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна