Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татсан.
Тэгвэл бас нэгэн консулыг удахгүй эгүүлэн татах аж. Тодруулбал, БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах юм. С.Эрдэнийг Засгийн газрын 2016.08.24-ний өдрийн 58 дугаар тогтоолоор томилсон байна. Харин эгүүлэн татах шалтгаан нь,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ дагуу С.Эрдэнийг эгүүлэн татахаар болжээ.
С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна