Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор А.Цэрэнсодномын талаарх мэдээллийг zarig.mn сайт нийтэлсэн. Нийтлэлийн мөрөөр прокурор А.Цэрэнсодном "нэр төр гутаан доромжилсон" хэмээн цагдаагийн байгууллагад хандсан юм.
Тэгвэл өнгөрсөн хоёр сарын хугацаанд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн байцаагч шалгаж, хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудаар шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэргийг 1.4-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна