"Boeing" компани "737 MАХ" загварын онгоцны хоёр удаагийн сүйрлээр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 100 сая доллар төлөхөөр болсон тухай "Bloomberg" агентлаг мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийн хүмүүсийн өдөр тутмын зардлыг нөхөхөд энэхүү мөнгийг зориулсан гэж "Bloomberg" компани мэдэгдсэн байна. Түүнчлэн гэр бүлийн хүмүүс хүсвэл энэ мөнгийг боловсрол олоход зарцуулж болох аж. Эдгээр гэр бүлийн зүгээс "Boeing" компанийн эсрэг шүүхэд хандан олон арван зарга үүсгээд байсан юм. 2018 оны аравдугаар сард Индонезийн "lion Air" компанийн "Boeing 737 MАX" онгоц сүйрэхэд 189 хүн, 2019 оны гуравдугаар сард Этиопын "Ethiopian Airlines" компанийн "Boeing 737 MАX" онгоц сүйрэхэд 157 хүн амиа алдсан бөгөөд дэлхий даяар энэ онгоцны нислэгийг түр зогсоогоод байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна