Тиррений тэнгист Сицил арлаас холгүй байрладаг Италийн Стромболи арал дээр галт уул дэлбэрсний улмаас арлын оршин суугчид ба жуулчид айдас автан үймсэн талаар "ANSA" мэдээлж байна.
Газар нүргэлэн хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарсны дараа арал дээр чулуун мөндөр буусан тухай жуулчид ярьсан байна. Дэлбэрэлтийн улмаас арал дээр түймэр гарахад зэргэлдээх Липари арлаас гал сөнөөгчид ирж ажилласан аж. Сүүлд ирсэн мэдээгээр нэг жуулчин амиа алдсан гэсэн байна. Гэхдээ Италийн эргийн хамгаалын алба нь хүмүүсийг арлаас нүүлгэн шилжүүлэх түвшний ноцтой байдал үүсээгүй гэж үзээд аврах ажиллагаа явуулаагүй аж.
Дэлбэрэлт нь хүмүүсийг маш ихээр айлгасан тул олноороо далай руу гүйлдэн орцгоож эсвэл орон гэртээ үүд хаалгаа түгжин нуугдах зэргээр сандралдан үймэлдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна