АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден тэргүүлсэн хэвээр байгааг "Langer Research Associates" социологийн албанаас явуулсан судалгаа харуулжээ.
Тус алба нь "ABC" суваг ба "The Washington Post" сонины захиалгаар энэхүү асуулгыг явуулсан. Асуулгад оролцсон хүмүүсийн 29 хувь нь Байденийг дэмжсэн бол Вермонт мужийн сенатч Берни Сандерсийг 23 хувь нь, Калифорни мужийн Камале Харрисыг 11 хувь нь дэмжиж байгаагаа мэдэгдсэн.
Мөн асуулгад оролцогсдын 45 хувь нь Бүгд найрамдах намын Дональд Трампын ялж чадах хүн Байден мөн гэж үздэг гэсэн. Харин Сандерсын талаар ийм бодолтой хүмүүс 18 хувь, Харрисыг ялна гэдэгт итгэж байгаа нь 9 хувь байжээ.
Сонирхолтой нь асуулгад оролцсон хүмүүсийн 18 хувь нь Байдены сонгуулийн өмнөх амлалтаас шинэ санаа олж харсан гэсэн бол 27 хувь нь Сандерсийн хөтөлбөрийг шинэлэг, харин 26 хувь нь Харрисын санааг шинэлэг гэж үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд явагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна