“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР”-ТЭЙ ХОЛБООТОЙ ХОЁР ЖУРАМ БАТАЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ. Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ.Ингэхдээ Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна. Нөгөөтэйгүүр орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой юм. Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн есөн дүүрэгт төвлөрөөд байгаа түрээсийн орон сууцанд хамрагдахтай холбоотой өргөдлүүдийг нэгдсэн системд бүртгэх боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх, иргэдийг түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдсан. Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж буй юм.

Эл асуудалтай холбоотойгоор Тэргүүлэгч Ш.Үнэнбат, Г.Төмөрбаатар нарын зүгээс мэдээллийн сангийн нууцлалын тал дээр анхаарч ажиллахыг хэлсэн. Тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд худал мэдээлэл байршуулах болон бусад хэлбэрээр хариуцлага алдах юм бол хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж байгаа талаар лавласан. Нөгөөтэйгүүр хяналтын системээ сайжруулахгүй бол бизнесийн байгууллагууд өөр байдлаар ашиглах асуудал гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй гэсэн. Түүнчлэн сонгон шалгаруулах ажлыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэхийг лавласан. Тус журамд сонгон шалгаруулах комисс байгуулахаар тусгасан юм. Тэгвэл уг асуудалд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар "Цахим хэлбэрээр сонгон шалгаруулах тал дээр заавал комисс байгуулах шаардлагатай. Цахим хэлбэрээр шалгаруулах юм бол хакердуулах зэрэг эрсдэл гарах магадлалтай гэж үзсэн учраас комисс байгуулахаар тусгасан" гэлээ. Харин тусгай эрхээр нэвтэрч, иргэдийн мэдээллийг байршуулах үүрэг бүхий төрийн албан хаагч худал мэдээлэл байршуулах зэргээр хариуцлага алдсан тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаарай. Илүү цахимжсан, ухаалаг, ажил хөнгөвчилсөн, шуурхай, ил тод ажиллах чухал байгаа учраас ач холбогдолтой журам. Нөгөөтэйгүүр иргэдийн хамгийн их хүлээлттэй байгаа түрээсийн орон сууцны асуудалтай холбогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй" гэлээ. Ийнхүү уг журмыг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа

Тэргүүлэгчдийн хурлаар мөн Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ.Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.Нийслэлийн иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэсэн журам учраас Тэргүүлэгчдийн зүгээс эл асуудалтай холбоотойгоор олон асуулт асууж, санал гаргасан. Тухайлбал, Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс цахим бүртгэл хэзээнээс эхлэх, иргэдийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэх, түрээсийн төлбөрийг ам.метрийн 6000 төгрөгөөс бууруулах боломж бий юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн эрэмбэлэх вэ гэх зэрэг асуултуудыг тавьсан. Үүнд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар тодорхой хариултуудыг өгсөн. Тухайлбал, түрээсийн ам.метрийн үнийг 6000 төгрөгөөс бууруулах асуудлыг "Барилга хот байгуулалтын сайдад сарын түрээсийн төлбөрийг бууруулах санал хүргүүлсэн" гэсэн юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн гэсэн юм. Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан гэлээ.Тэгвэл Тэргүүлэгч Ж.Батбаясгалан 972 айлын орон сууцны байраа хүлээж авах ажил ямар шатандаа байгааг лавласан. Улсын комисс тус байрыг хүлээж аваагүй байгаа асуудал байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс "Уг орон сууцыг хүлээж авах тухай тогтоол гарсан. Дулааны асуудал дээр шийдвэрлэх зүйл байгаа, үүнийг Барилга хот байгуулалтын яам хариуцаад шийдвэрлэхээр болсон, долдугаар сардаа багтаан хүлээн авна" гэсэн хариултыг өгсөн.Харин журмын нэршлийг оновчтой болгох үүднээс өөрчлөх саналыг Тэргүүлэгч Ш.Үнэнбат гаргасан. Ингэхдээ Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэж өөрчлөх санал гаргасныг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлан гаргалаа.

972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ж.Батбаясгалан Буянт-Ухаа 972 айлын орон сууцаа хүлээн авах ажлыг яаравчлахыг хэлсэн. Тэгвэл Тэргүүлэгч Д.Бадарсангийн зүгээс "972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 43 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ" гэсэн асуудлыг тавьсан. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс "Газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсон" гэлээ. Өнгөрсөн хугацаанд Ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн учраас энэ удаад найман чиглэлээр хуваарилж өгөх нь зөв гэсэн юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 1 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 3 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 3 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 4 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 5 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 5 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 9 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 10 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр