​ПУТИН РОМЫН ПАПТАЙ УУЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн католик шашинтнуудын тэргүүн Ромын Паптай уулзсан тухай "ТАСС" мэдээлж байна. Уулзалт нь Папын ордоны номын санд болж талууд шашны болон олон улсын хурцадмал асуудлуудын талаар ярилцжээ. Уулзалтын дараагаар талууд хамтарсан мэдэгдэл гаргаж бөгөөд түүнд "Ярилцах явцад Ромын католик сүмийн ОХУ дахь үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлууд болон Сири, Венесуэл, Украйн нөхцөл байдал зэрэг дэлхийн улс төрийн хурц сэдвүүдийг хөндлөө" гэж дурджээ.

Путин нь Франциск Папаас гадна Ватикан хот улсын төрийн нарийн бичгийн дарга (Засгийн газрын тэргүүн) Пьетро Паролин хамбатан, улс орнуудтай явуулах харилцааны нарийн бичгийн дарга (Ватиканы ГХЯ-ын сайд) Пол Ричард Галлахер зэрэг хүмүүстэй уулзсан байна.

Ватикан нь дэлхийн хамгийн жижигбуюу 0,44 дөрвөлжин километр газар нутагтай, ойролцоогоор 1000 хүн ам оршин суудаг хот улс. Гэсэн хэдий ч Ватикан нь дэлхийн католикуудын тэргүүн Ромын Пап ламын өргөө гэдгээрээ дэлхийн хамгийн нөлөө бүхий хотуудын нэг. Учир нь, Христийн шашны католик урсгалыг дагагч 1,2 тэрбум хүний хувьд Папын үг, үйлдэл, айлдвар болгон заавал дагаж мөрдөх ёстой хууль байдаг. Иймд өрнөдийн зарим сонин хэвлэл нь Путин Ромын Паптай ийм найрсаг байдлаар уулзаж, нааштай хамтарсан мэдэгдэл хийнэ гэдэг нь Оросыг Европын парламентын ассамблейд эрхээ сэргээлгэсэнтэй адил том ялалт гэж бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 9 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 9 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 10 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 10 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 11 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 11 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 12 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 13 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 13 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 13 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 13 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 14 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 14 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 15 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 15 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 16 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 17 цагийн өмнө