МАХ НОГООНЫ ҮНЭ ДАХИН ӨСЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/07

Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ 100 төгрөгөөр буурсан ч энэ долоо хоногийн ажиглалтаар махны үнэ дахин өсчээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр долдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10132 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12304 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 690 төгрөгөөр (5.9%), үхрийн цул махны үнэ 456 төгрөгөөр (3.2%) тус тус өсчээ.

Үхрийн ястай мах "Хархорин" хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин "Меркури", "Таван-Эрдэнэ" хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины махны үнэ тогвортой байгаа юм. Тодруулбал, хонины ястай мах "Хархорин" хүнсний захад хамгийн хямд буюу 8700 төгрөгөөр, харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

ГУРИЛЫН ҮНЭ: Долдугаар сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа" савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1800 төгрөг, I гурил 1000-1500 төгрөг, II гурил 800-1200 төгрөгийн үнэтэй байна.

Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг "Хүчит шонхор", "Таван эрдэнэ", "Бөмбөгөр", "Баянзүрх", "Хархорин" хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа" гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс" хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа" гурил 1350 төгрөг, I гурил 1000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм. "Атар" талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй. "Бөмбөгөр", "Барс", "Хархорин" хүнсний захуудад "Атар" талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1350 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГОО : Энэ долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 7.2 хувиар өсч 1136 төгрөг, , лууван 10.6 хувиар өсч 1809 төгрөгөөр, хүрэн манжин 6.8 хувиар өсч 2654 төгрөгөөр, харин байцай 8.3 хувиар буурч 2150 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 4 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 4 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 6 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 6 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 6 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 6 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 7 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 8 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 8 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 9 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 9 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 9 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 9 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 10 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 10 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 11 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 11 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 12 цагийн өмнө