Өнгөрсөн долоо хоногт гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг бага оврын машинуудыг Хотын захирагчаас Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна