Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна