ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРЭЭС БЭЛТГЭВ: ЭМНЭГ СУРГАГЧ ЭХ ОРНЫ ХҮҮ


Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0184-р ангийн алба хаагч, байлдагч Г.Баасанжаргал застабдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр 2019 он гарсаар цэргийн албандаа амиа алдаж буй дөрөв дэх цэрэг болж байгаа юм.

Г.Баасанжаргал тавдугаар сард Дорноговь аймгийн Их хэт сумаас тус цэргийн ангид татагдсан бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон суманд байх цэргийн ангиасаа Дөрөвдүгээр застабт хуваарилагдан очоод 14 хоноод байжээ.

Тэрбээр бусад дөрвөн цэргийн алба хаагчийн хамт тэмээ

авчрахаар явсан гэх бөгөөд бусдаасаа үлдэж хоцроод, амиа егүүтгэсэн байдалтай олдсон гэх мэдээллийг тус Застабын дарга н.Даваадорж ангийн удирдлагууддаа өгсөн байна. Тодруулбал, зургаадугаар сарын 30-ны өдрийн 14-18 цагийн хооронд тэрбээр сураггүй байсан бөгөөд Застабын дарга нь нэгэн цэргийнхээ хамт хайж байгаад, хайлаас модноос өөрийгөө дүүжилсэн байхыг нь олсон хэмээн мэдээлжээ. Тэр үеэс цагдаа, шүүх шинжилгээний ажилтнууд ирэх хүртэл талийгаач модноос дүүжлэгдсэн хэвээр 12 цаг орчим болсон байна. Гэвч түүний хүзүү хэсэгт сорви, өөрийгөө боомилсон гэх ул мөр байхгүйг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.

Түүнийг амиа алдахаас 20 хоногийн өмнө цэргийн "Тангарагийн баяр" болсон бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн хүүтэйгээ уулзаж, баярыг нь хуваалцсан байна. Тухайн үед талийгаач "цэргийн албанд татагдсандаа маш сэтгэл өндөр. Цэргээс халагдаж ирээд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа" талаараа ярьж байжээ. Мөн багаас адуунд хайртай тэрбээр "Адуучин цэрэг болно. Халагдаж очоод Өвөрмонголд эмнэг сургах ажлаа үргэлжлүүлэн хийнэ" хэмээн ярьж байжээ. Мөн талийгаачийн цогцост хөхөрч бяцарсан олон тооны шарх сорви байгааг ар гэрийнхэн нь зургаар баталгаажуулан авсан байна.

Талийгаач Г.Баасанжаргал таван хүүхэдтэй айлын дунд хүүхэд бөгөөд, гурван хүүгийн отгон нь юм. Түүнийг халагдаж ирэх үед ээж нь "Дархан бэр одонг авна" хэмээн тангарагийн баяраар нь хүүтэйгээ ярьж байгаад иржээ. Харин одоо Г.Ганбаатарынх дөрвөн хүүхэдтэй, хоёр хүүтэй айл боллоо.

Г.Баасанжаргал 17 настайгаасаа Өвөрмонгол руу гарч, айлын адуу маллаж, эмнэг сургах ажил хийж, аав ээж, гэр бүлийнхэндээ тус нэмэр болдог байжээ. Мөн цэргийн албанд татагдахаасаа өмнө "Чухал амжилт" сургалтын төвд Хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж байгаад, цэргийн зарлан дуудах хуудас ирсний дагуу сургуулиа орхин, дурлаж зүтгэсээр цэргийн албанд мордсон байна.

Манай сурвалжлах баг долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд талийгаачийн ар гэрээс сурвалжлага бэлдэн ажилласан бөгөөд энэ үеэр талийгачийг оршуулах ажил болсон юм. Оршуулгын ёслолд Хилийн цэргийн 0184-р ангийн Захирагчийн орлогч Т.Нямчимэг, хоёр ажилтны хамт ирсэн бөгөөд түүнээс манай сэтгүүлч тодруулга, тайлбар авсан. Тэрбээр "Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад танай сайт мэдээлэл нийтэлж байгаа нь хил хамгаалах байгууллагын нэр хүндэд халдсан, тэнд ажилладаг олон мянган залуусын урмыг хугалсан хэрэг болж байна. Бид мэдээлэл өгөхгүй. Цагдаа, шүүхийн байгууллагаас мэдээлэл ав" гэсэн тайлбарыг хэлж байсан.

Ингээд талийгаачийн ар гэрийнхний бодит байдал болоод, 0184-р ангийн захирагчийн Орлогчийн тайлбар зэргийг нэмэлтгүйгээр хүргэсэн сурвалжлагаа үзэгч танд хүргэж байна.

Энх цагт цэргийн эрдэмд суралцахаар мордсон эрэлхэг хөвгүүд эсэн мэнд ээж аавдаа эргээд ирдэг байхын төлөө, Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын хариуцлага дээшлэхийн төлөө, өөрчлөлт шинэчлэлт хийгдэхийн төлөө, ирээдүйд цэргийн албанд татагдах олон мянган залуусын төлөө энэхүү сурвалжилгаа талийгаачийн ар гэрийхний зөвшөөрлийн дагуу хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 26 минутын өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 58 минутын өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 1 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 2 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 2 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 3 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 3 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 4 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 6 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 8 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 22 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 22 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр