Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай охин долоодугаар сарын 5-ны өдрийн 19.00 цагийн орчимд алга болсон хэрэг гарчээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар алга болсон охин модон жорлонд унаж, амиа алдсан байжээ.
Цагдаагийн байгуулагаас иргэдийг аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна