Х.БАТТУЛГА: ХӨХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ ДОР МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадам эхэллээ. Төрийн их хонжингийн тэргүүлсэн есөн цагаан морьтон төрийн есөн хөлт тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд байрлууллаа.Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол туургатнууд аа, Та бүхэнд монгол түмний их цэнгэл үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөө жил Монгол тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаал тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн нь явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийнхээ зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм гэдгийг сануулъя.

Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал, төлөвшил сууж байдаг юм. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгалан тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том бахархал юм. Наадам бол монголчууд бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор, зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа их соёл, хүн бүрийн сэтгэлд хөөр баясал илэрдэг бахархал, ёслол, баяр билээ. Төрт ёсны их баяр наадмаараа түүхт соёлынхоо их улбааг дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, улам хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уралдуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

Эрийн гурван наадам гэх нэршлээсээ эхлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёс. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмт тулгуурлан эх түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоон, гүрэн улсаа байгуулж явсан. Монгол төрийн их наадам нь та бидний бие сэтгэлээрээ монгол хүн гэдгээ ойлгож, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн Монгол хэмээн давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэснийхээ соёлыг мандуулдаг. Тийм ч учраас гайхамшигт монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгэж, дэлхийн соёлын өв хэмээн тодорхойлсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд зочилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа, дэлхий даяар тархан суурьшсан хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн,бахархал дүүрэн, өлзий тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

Наадмын дараагаас Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал, хариуцлагатай оролцох нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

Их Эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ.

Хүлэг морьд чинь хурдан байна

Хүчид бөхчүүд чинь мэхтэй байна

Эрмэг харваачид чинь мэргэн байна.

Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Мөнх тэнгэрийн таалал ивээл дор Монгол наадам эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 13 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 15 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 15 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 16 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 17 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 17 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 22 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр