Үндэсний их баяр наадмын хамгийн хол зайд уралддаг их насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхэллээ. Уралдаанд 365 хүлэг бүртгүүлснээс 271 хүлэг шандасаа сорихоор морьдсон юм.
- Түрүү магнайд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын бор
- Аман хүзүүнд: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнхуягийн цавьдар
- Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр
- Айргийн дөрөвт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн ногоон /Хонгор азарга нь мөн гуравт хурдалсан
- Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна