Шведэд өнгөрсөн жил батлагдсан бэлгийн хүчирхийллийн тухай шинэ хуулиар эмэгтэйн зүгээс зөвшөөрч байгааг тод илтгэсэн үг болон үйл хөдлөлгүйгээр бэлгийн харилцаанд орохыг хүчингийн хэрэгт тооцож байхаар болсон. Энэ талаар Шведийн нийгэмд ихээхэн маргаан дэгдсэн ч хуулийг өөрчлөөгүй.
Шинэ хуулийн нөлөөгөөр бэлгийн хүчирхийллийн хэрэг цөөрсөн гэж болно. Улмаар шинэ тодорхойлолт бүхий зүйл ангиар шийтгэгдсэн хүн гараагүй байсан юм. Гэтэл Шведийн Дээд шүүхээс нэрийг нь нууцалсан эрэгтэй хүнийг сексийн зөвшөөрлийн тухай шинэ хуулиар хүчингийн хэрэг үйлдсэн гэж үзээд найман сар хорих ял оноосон тухай "Associated Press" мэдээлж байна. Шийтгэл авсан эрэгтэй нь олон нийтийн сүлжээ ашиглан танилцсан эмэгтэйтэй болзон уулзсаны дараа түүнтэй бэлгийн харилцаанд орсон байж.
Хохирогч эмэгтэй нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө "Би ямар ч идэвх гаргаагүй бөгөөд бэлгийн харилцаанд орох илэрхий зөвшөөрөл гэж ойлгогдох үйлдэл хийгээгүй" гэж мэдэгдсэн байжээ.
Хуучин хуулиар нь хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг нотлохын тулд хүч хэрэглэсэн шинж тэмдэг, хохирогчийн эмзэг байдлыг ашигласан байдал ба секс хийхэд албадсан бусад шинж тэмдэгийг харгалзан үздэг байжээ. Харин шинэ хуулиар хохирогчийн аман мэдэгдэл, бэлгийн харилцаанд орсон гэх нотолгоо хоёр л хангалттай болсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна