Америкийн Сан-Франциско хотоос холгүй байрладаг цөмийн эрчим хүчний судалгааны "Vallecitos" төв рүү хоёр этгээд сэм нэвтрэхийг завдсан тухай "Reuters" агентлаг мэдээлж байна.Сэжигтэй этгээдүүд тусгай хамгаалалттай объектийн хашааг даван нэвтэрсэн ч аюулгүйн албаны ажилтнуудыг гарч ирэхэд зугатжээ. Гэвч тэднийг судалгааны төвөөс холгүй явахад нь баривчилсан бөгөөд байцаалт авах явцад цөмийн төвд нэвтэрч чадаагүй, ямар нэг нууц мэдээлэл аваагүй болох нь тогтоогдсон аж. Хэргийг шалгасан Аламед тойргийн шериф нь "Хүүхдүүд л дүрсгүйтсэн байна лээ" гэсэн тайлбар өгч."Vallecitos" цөмийн судалгааны төв нь цөмийн бөмбөг хийхэд ашиглаж болох өндөр агуулгатайгаар баяжуулсан уран ашиглан эмнэлэг ба үйлдвэрлэлийн зорилгоор тусгай материал бэлддэг газар юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна