Сирийн Хмеймим дэх цэргийн баазад байрлаж байгаа Оросын Агаар сансрын хүчний бөмбөгдөгч онгоцнууд "ХайатТахрир-аш-Шам","ХизбАт-ТуркестанАль-Ислами" бүлэглэлийн алан хядагчдын байрлалд агаараас хүчтэй цохилт өгсөн талаар "Al-Masdar News" интернет сонин мэдээлжээ.
Оросын онгоцнуудын пуужин, бөмбөг хэрэглэн хийсэн дайралтыг "Al-Masdar News" сонин "там гэж юу байдгийг харуулсан" гэж тодорхойлсон байна. Бөмбөгдөлтийн улмаас алан хядагчид ихээхэн хохирол амсан ухрахад Сирийн явган цэрэг дайралтад орж Латак, Идлиб мужууд дахь стратегийн чухал ач холбогдолтой түшиц газруудыг эзэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна