Иргэдийн амралт зугаалгын өдрүүд үргэлжилсээр байна. Эл өдрүүдэд гол ус бараадсан хүмүүс архи дарс хэтрүүлэн хэрэглэх үедээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж хүүхэд усанд унаж осолдох харамсалтай хэргүүд гарсаар байгаа юм.Энэ сарын 11-нд туулд голд бага насны хүүхэд живж байсанг наймдугаар ангийн сурагч Ж.Тэмүүжин хүү аварчээ.
Тодруулбал, "Тэмүүжин Өрлөг" сургуулийн наймдугаар ангийн сурагч Ж.Тэмүүжин энэ сарын 11-нд Тэрэлж мойлтын тохой туул голд живж байсан хүүхдийг 2.5 м гүнтэй усанд шумбан орж хүүгийн амь насыг нь аварсан талаар тус сургууль өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна