Европын холбоонд тэмбүүгийн өвчлөл 2010 оны үеийнхээс даруй 70 хувь өссөн үзүүлэлт гарсан тухай Европын өвчин эмгэгийг хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төв (ECDC) мэдээлсэн байна.Статистик мэдээнээс үзвэл 2010 онд 100 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар авсан 4,2 хүн ногдож байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 7,1 болж нэмэгдээд нийт халдвар авсан хүний тоо 260 мянгад хүрчээ. Нийт халдвар авсан хүний 85 хувь эрэгтэйчүүд, тэдний дундаа эрэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орж байсан хүмүүс дийлэнх нь болсон аж.Тэмбүүгийн халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн улсуудын тоонд Их Британи, Герман, Исланд, Ирланд, Мальт арал оржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна