УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой 30 орчим минут уулзалт хийсэн. Түүнийг З.Энхболдын өрөөнөөс гарч ирэхэд цөөн асуултад хариулт авлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тусдаа хуулийн төсөл өргөн барина гэж үнэн үү?
- Үнэн. Одоогоор цаг нь тодорхойгүй байна.
- Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар тодорхой саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн үү?
- Тэрийг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас асуу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна