Өмнөд Солонгос нь 2020 онд мөрдөх цалингийн доод хэмжээг тодорхойлсон тухай "Maeil Business Newspaper" мэдээлж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний шинээр тогтоосон түвшин нь цагийн 8590 вон байхааар болсон нь 2019 оныхоос 2,87 хувиар өсгөсөн үзүүлэлт. Энэ шийдвэрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох Комиссын хуралдаан дээр долоодугаар сарын 12-нд хэлэлцэн гаргажээ. Асуудлыг хэлэлцэх үеэр өсгөх хэмжээний талаар санал хураалт явуулахад комиссын 27 гишүүний 15 нь цалингийн
доод хэмжээг 2,87 хувиар өсгөхийг дэмжсэн бол 11 нь 6,3 хувиарбуюу 8800 вон болгохыг дэмжсэн байна.
2020 оны цалингийн өсөлтийн хэмжээ нь статистик судалгаа хөтөлж эхэлснээс хойших гуравт орох хамгийн доогуур үзүүлэлт болсон байна. 1997 онд энэ үзүүлэлт 2,7 хувь байсан бол 2010 онд 2,75 хувь байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна