ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр харамсалтайгаар амиа алдсан. Түүнийг сураггүй болсон даруй Б.Болороо цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, эрэн сурвалжилж, яаралтай олж өгөхийг хүссэн ч цагдаагийн алба хаагч ажлаа хийгээгүй, хөгжлийн бэрхгээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхсан гэх мэдээллийг өөринхөө цахим сүлжээнд нийтэлсэн юм.
Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт явуулж байгаа а. Тодруулбал, ЦЕГ-ын дарга С.Баатаржав хэлэхдээ " Уг хэрэгт Тэргүүн дэд дарга, Мөрдөн байцаах албаны дарга нар биечлэн хяналт тавих, эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан асуудалд Дэд дарга албаны шалгалт явуулж дүнг танилцуулах үүрэг өгчээ. Мөн цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна