ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/17

Энэ сарын 4-нд нийслэлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах" шинэ журмыг хэлэлцэж, баталсан билээ. Ингээд Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-иас баталсан түрээсийн орон сууцны журмаас танилцуулъя.

Энэхүү журамд тусгаснаар байраа түрээслээд, өмчлөх хэлбэр хамгийн эрэлт ихтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Учир нь зорилтот бүлгийн иргэд байрны түрээсээ төлөхөөс гадна сар бүр өмчлөх төлбөрөө нийт тав хүртэлх жилийн хугацаанд төлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

Ингэхдээ байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн хувьд сард төлөх төлбөр нь өндөр тусах учраас байрны нэг ам.метрийн үнэ болох сарын 6000 төгрөгийг 75 хувь хямдруулж, 1500 төгрөгөөр тооцон төлнө гэдгийг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах ажээ. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Иргэд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. Үүнд:

–Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,

-Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах

-Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.

Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ЯМАР ХҮМҮҮС ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан гэдгийг албаныхан хэлж байв.

Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгох ажээ. Тодруулбал:

залуу гэр бүлд 20 хувь,

-төрийн албан хаагчдад 25 хувь,

-хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,

-18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,

-өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь,

-өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,

-хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,

-гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.

ЦАХИМ БҮРТГЭЛД ТЭНЦСЭН БОЛ ГУРАВ ХОНОГТ БАТАЛГААЖУУЛНА

Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдэд цахим бүртгэлээр шалгарсан, шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцсэн бол ажлын гурав хоногийн дотор нийслэлийн Орон сууцны корпорацийн заасан байршилд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулах юм байна.

Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

ЭХ СУРВАЛЖ: НОСК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 3 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 6 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 23 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр