ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн ШАРАВ (1952-2019)


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Б.Шарав 1952 оны 11 дүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт төрсөн. 1972 онд Улаанбаатар хотын Багш бэлтгэх сургуулийн хөгжмийн багшийн анги, 1983 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Уралын хөгжмийн консерваторийн хөгжмийн зохиолчийн ангид тус тус элсэн орж, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Б.Д.Гибалин нарын удирдлага дор хөгжмийн зохиомжийн эрдэмд суралцаж дүүргэжээ.

Тэрбээр 1972 оноос уран бүтээлээ нийтийн дуугаар эхэлсэн. Түүний гол бүтээлүүдэд "Чингис хаан" дуурь, I, II, III симфони, "Ононд хатаагдсан илд", "Алтан ураг", "Зуурдын орон", "Сэрүүн намар" зэрэг үндэсний болон модерн балетууд, үндэсний хөгжимд зориулсан нийт 5 концерт, флейт найрал хөгжмийн, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, "Замбуу тивийн наран" магтуу, "Сэрсэн тал", "Тэнгэрийн орон" удиртгал, "Үлэмжийн ертөнц", "Хэрлэнгийн домог", "Зохиомж" зэрэг симфони уран сэтгэмж, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Мартагдсан дууль", "Илүү сартай зун", "Хүсэл" зэрэг 30 гаруй киноны хөгжим, дан хөгжмийн жижиг хэлбэрийн 70 гаруй бүтээлүүд, төгөлдөр хуурын болон мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд, 22 романс, "Монголын тал нутаг", "Аав ээж хоёр", "Цэнхэрийн голоор нутаг минь", "Хайрхан уулын бараа", "Очоод золгоно доо", "Зүрхний хайртай эх орон" зэрэг нийтийн 300 гаруй дуу, хүүхдийн дуу, найрал дуу, радио телевизийн чимэглэл хөгжим зэрэг олон арван бүтээлүүд багтана.

Б.Шаравын бүтээлүүд ОХУ, БНХАУ,АНУ, Япон, Франц, Герман зэрэг гадаадын олон орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглэж, Монголын хөгжмийн урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний алдарт бүтээл "Хэрлэнгийн домог" нь 2005 онд Стокгольм хотын Концертын их танхимд Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тоглогдсон нь орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг дэлхий дахинаа таниулсан онцгой үйл явдал болсон юм.

Б.Шарав 1985 онд "Замбуу тивийн наран" магтуугаар"Азийн хөгжмийн VII индэр" симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг тус тус хүртжээ.

Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж "Сэрсэн тал", "II симфони" бүтээлүүдэд нь 1992 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээжээ.

Бямбасүрэнгийн Шаравын авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.НЯМДОРЖ, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Х.НЯМБААТАР, Н.УЧРАЛ, Л.БАТСАЙХАН, Н.ГАНБЯМБА, Б.БЯМБАБАЯР

Эмгэнэлийн бичгийг хэвлэлд нийтлэх, радио, телевизээр мэдээлэхийг зөвшөөрөв.

Төрийн ёслолын

хэлтсийн дарга Х.ЖАНЦАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 13 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 14 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 15 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 16 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 17 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 21 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр