Хүүхдийн ирээдүй боловсролоос шууд шалтгаална гэдгийг дэлхийн улс болгонд маш сайн ойлгодог болсон үе. Улс болгонд эцэг, эхчүүд бүх л бэрхшээлийг даван байж хүүхдүүддээ боловсрол олгохыг чармайж байна. Үүний нэг жишээ нь энэ.
Вьетнамын Дьенбьен мужийн нэгэн тосгоныхон ядуу тарчиг амьдралаас гарахыг ихэд хүсдэг. Иймд хүүхдүүддээ боловсрол олгохыг чухалчилна. Төрөлх тосгонд нь сургууль байхгүй, хөрш тосгонд нь бий. Тийшээ очихын тулд ширүүн урсгалтай голыг гаталж, уулын жимээр 15 км газар явган явах хэрэгтэй болно. Уг нь хүүхдүүдийг хулсаар хийсэн гатлага завиар голын нөгөө эргэд гаргадаг. Гэвч борооны улирлаар гол үерлэн гатлага онгоцоор гарах аргагүй болно. Ийм нөхцөлд эцэг, эхчүүд нандин эрдэнээ норгохгүй гэсэндээ уутанд хийгээд үерлэсэн голоор чирч гаргадаг аж. Хэдий аюул эрсдэл ихтэй ч боловсрол олох нь илүү чухал...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна