ТОЛГОЙГООРОО НИЙЛСЭН СИАМ ИХРҮҮДИЙГ САЛГАХ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ


Лондоны эмнэлэгт толгойгоороо нийлж төрсөн сиам ихрүүдийг салгах тун хүнд цуврал мэс заслыг 100 гаруй эмч, сувилагч нар амжилттай хийж гүйцэтгэсэн талаар "BBC News" мэдээлж байна.

Пакистанд төрсөн Улла овогт Сафа ба Марва гэсэн хоёр ихэр охинд хийсэн хагалгаа тун хүнд байсныг эмч нар онцолжээ. Хагалгаа хийхийн өмнө орчин үеийн технологи ашиглан охидын толгойн гурван хэмжээнд хуулбар хийж маш нарийн судалсан байна. Анхлан 2018 оны аравдугаар сард охидуудад мэс засал хийхдээ тархи ба тараагуур судаснуудыг нь салгасан юм байна. Ахиад сарын дараа хураагуур судалснуудад нь хагалгаа хийж салгахад охидын бие нэг хэсэг мууджээ.

Гэвч аз болж ихрүүдийн бие удалгүй сайжирсан тул эмч нар толгойг нь салгах сүүлийн хагалгааг хийхээр зорилглосон нь ийнхүү амжилттай болжээ. Охидын өөрсдийнх нь ясыг ашиглан гавлыг нь нөхөн сэргээсэн аж. Одоо тэд Лондоны эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дараа жил эх орондоо буцна.

Өндөр үнэтэй хагалгаа хийхийг мөнгийг Пакистаны нэгэн бизнесмен гаргасан байна. Охидод тохиолдсон гажуудал нь тун ховор, сиам ихрүүдийн ердөө 2-6 хувьд нь л тохиолддог. Ингээд зогсохгүй ийм ихрүүд гол төлөв нэг хоногоос илүү амьдардаггүй.

Үүний өмнө толгойгоороо нийлсэн Суринамын ихрүүд эмч нарын 10 жил л амьд явна гэсэн таамгийг эвдэн 18 нас хүрсэн тухай мэдээлэл гарч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 6 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 8 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 8 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 8 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 9 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 9 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 9 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 10 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 12 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 12 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цагийн өмнө