Хятадын хууль сахиулагчид интернетээр садар самуун агуулга бүхий зураг, бичлэг, кино тараасан 1800 гаруй хэрэг илрүүлэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.
Порнографи ба хууль бус нийтлэлтэй тэмцэх Үндэсний албанаас он гарсаар интернет дэх хууль бус контенттэй тэмцэх гурван ч удаагийн кампанит ажил өрнүүлэх хүрээнд эдгээр хэргийг илрүүлсэн байна.
Хятадын эрх баригчид интернет орчинд өсвөр насны хүүхдүүдийн дунд садар самууныг сурталчлахтай маш хатуу тэмцдэг. Хамгийн сүүлд энэ зорилгоор хүүхдүүдийг ёс бус агуулга бүхий зүйлсээс хамгаалдаг "Young" нэртэй тусгай хайлтын систем боловсруулж нэвтрүүлсэн. Ухаалаг утсанд зориулсан энэхүү хайлтын систем нь хиймэл оюун ухааны технологи дээр суурилан хийгдсэн бөгөөөд их хэмжээний өгөгдөл боловсруулах чадвартай, гүнзгийрүүлсэн сургалтын алгоритмуудыг дэмждэг. "Young" хайлтын систем нь хэрэглэгчийн нас, хүйс, хобби зэрэгт хийсэн дүн шинжилгээний үндсэн дээр тохирсон контентийг хайж олдог түнш роботын функцийг гүйцэтгэдэг. Хайлтын явцад интернет дэх хүчирхийлэл, садар самуун, мөрийтэй тоглоом бүхи хортой контентүүдийг илрүүлэн блоклох чадвартай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна