Солонгосын Үндэсний цагдаагийн удирдах газар 2019 оны гуравдугаар сараас долоодугааар сарын 12-ны хооронд янз бүрийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 1089 хүнийг баривчлсан тухайгаа мэдэгдсэнийг "Yonhap News" уламжилжээ.
Баривчлагдсан 1089 сэжигтний 794 нь гадаадын иргэн, 295 нь Өмнөд Солонгосын харьяат. Гадаадын иргэдийн 91,4 хувь нь Тайланд, Пакистан, Хятад гэсэн улсуудын харьяатууд байсан. Өмнөд Солонгос руу хууль бусаар нэвтэрсэн ба гарсан хэргээр баривчлагдсан хүний тоо 699 байсан бол мансууруулах бодис хууль бусаар оруулахыг завдсан 330 хүн баривчлагдсаны дийлэнх нь Хятад, Казахстаны иргэд байжээ. Мөн олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 57 гэмт хэрэгтнийг баривчилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна