Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Хоёр этгээд Р.Барсболд гуайг эхнэрийнх нь хамт хагас цаг орчим хутга тулган сүрдүүлсэн байна.
Тухайн үед 25-30 орчим насны залуус даавуугаар нүүрээ хааж, саравчтай малгай өмссөн байжээ. Тэд гэрт нь байсан мөнгө, бугуйн цагийг нь дээрэмдээд гарч одсон байна. Ингээд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна