Б.МӨНХБААТАР: ХҮҮГИЙН МИНЬ ӨВЧҮҮ, 6 ХАВИРГА ХУГАРСАН, ЭЛЭГ, УУШГИ БЯЦАРСАН БАЙСАН

2 цагийн өмнө

Өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байх Сулинхээрийн 0168-р ангийн алба хаагч амиа алдсан гэх мэдээлэл гараад намжсан. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн манай редакцид хандсаны дагуу талийгаачийн аав Б.Мөнхбаатартай ярилцан, тодруулснаа хүргэж байна.


Хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч оргосон, олдохдоо нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл гарсан. Чухам юу болсон юм бэ?

Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Миний том хүү М.Анхбаяр 2018 оны аравдугаар сард Өмнөговь аймгийн Сэврэй сумаасаа Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Сулинхээрийн 0168-р ангид цэрэгт татгдсан. Хүү маань энэ оны 10-р сард халагдаж ирэх байсан.

2019.05.27-ны даваа гарагийн 07.20 цагт тус хилийн цэргийн ангийн штабын дарга, хошууч н.Эрдэнэбат утсаар холбогдож, "Танай хүү 2019.05.26-ны 06.00 цагт адуунд яваад ирээгүй. Эрлийн баг гарч хайсан боловч олоогүй. Оргосон байх магадлалтай" гэж хэл дуулгасан. Тэр дагуу бид тавдугаар сарын 28-ны 06.00 цагийн үед тус отрядад очиход хүү маань олдоогүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Ингээд хүүгийн маань байрлаж байсан Долоодугаар заставын малын суурин дээр очсон. Тус суурин дээр дөрвөн цэрэг, застабын дарга, түүний эхнэрийн хамт байдгийг мэдэж авсан. Бид хүүгээ малын суурин дээр очсоныг, хэр удаан тус заставд байгааг ч мэдээгүй, бидэнд мэдэгдээгүй.

Отряд болоод заставын дарга нар та бүхэнд ямар тайлбар хэлсэн бэ?

Отрядын дарга н.Батбилэг "цэрэг алга болоход хамгийн түрүүнд хилээ эргэдэг. Тэр дагуу эрлийн баг хилээ эргэсэн. Эрлийн баг зүг бүрт 150 км-т самналт хийсэн, олдоогүй. Танай хүүхэд оргосноос зайлахгүй. Малын суурийн уядаг байсан, өвөлжин тэжээсэн хурдан морийг унаад, хоёр кг боорцог, 1 дашмаг цай авч явсан байна" гэж хэлсэн.

Хүүгээ алдсан хүн бүх л арга чарга хэрэглэдэг юм байна лээ. Мэргэн хүнд үзүүлэхэд "зүүн урд зүгээс олдоно" гэсэн. Түүнийгээ хэлэхэд "тэр зүгт хайсан, байхгүй" гээд маш их цааргалж байсан ч бид өөрсдөө зүүн урд зүгт хайж эхэлсэн. Манай машинд хоёр ахлагч сууж явсан. Ингэж яваад хүүгийнхээ унаж, хөтөлж явсан хоёр морийг олсон.

Морьд ямар байдалтай байсан бэ?

Хөтөлгөө морь нь унаж явсан морьныхоо хүзүүнээс тооно тушиж холбосон, харин яг унаж явсан морьных нь эмээл гэдсэндээ орсон, чөдрөө зөв талын хойд хөлөндөө чирсэн байдалтай байсан. Ингээд хоёр морьны мөрийг хөөхөд морь хөрвөөгөөд эмээлээ гэдсэндээ хийгээд давхисан мөр олдсон. Цааш үргэлжлүүлээд мөр хайж явтал эрлийн өөр нэг багийнхан "хүүг олсон" гэх мэдээлэл өгсөн. Биднийг очиход хилийн зурвасаам нэг км ч хүрэхгүй, малын сууринаасаа 12 км зайд түрүүлгээ харсан, цээж нүцгэн нас барсан байсан. Хүүгээс минь 500 метр орчим зайд өмсөж явсан тэрлэг, цамц нь бүстэйгээ толгойруугаа шувтарсан болов уу гэмээр хормой нь дээшээ харсан байдалтай байсан. Тэрлэгнээс цааш явтал өвөртөлж явсан дуран, станц, станцын илүү батерей, ташуур, бугуйн цаг мзэрэг эд зүйлсийг нь тойруулаад тавьсан байдалтай байсан.

Цогцсыг задлан шинжилгээнд оруулсан, дүн нь яаж гарсан бэ?

Цогцсыг Зургаадугаар заставт задлан шинжилгээнд оруулахад баруун талын 2-8-р хавирга хүртэл бүгд хугарсан, өвчүү дундуураа хугарсан, уушгины хормой задарсан, элэг бяцарсан, баруун мөр нь ногоорсон, хөлийн ар тал, гутлын түрий таарсан хэсгээрээ залгаралттай ногоорсон байгаа нь шинжилгээний дүнгээр гарсан. Үхлийн шалтгааныг 72 цагаас дээш хугацаанд нэг удаагийн хүнд цохилтын улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан.

Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа цэргийн ангийн зүгээс ямар тайлбар хэлсэн бэ?

Цэргийн ангийн удирдлагууд хүүг маань хэн зодсоныг мэддэггүй, "оргосон гэж хэлсэн маань алдаа болжээ" гэхээс өөр үг хэлдэггүй. Хүүг маань хайж байх үед Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч, генерал Ц.Сэргэлэн гэдэг хүн бидэнтэй утсаар холбогдож "Хүү чинь оргосон" гэж хэлж байсан. Сүүлд амиа алдсаныг мэдсэнийхээ дараа "Цэргийн ангийнхны зүгээс өгсөн мэдээллийг танд дамжуулсаан" гээд л өнгөрсөн.

Цэргийн ангийн удирдлагуудын зүгээс миний хүүг "моринд чирэгдэж нас барсан байна" гэдэг зүйлийг хэлдэг.

Гэвч хүүгийн маань цогцост моринд чирэгдсэн ямар ч ул мөр байхгүй. Морь нь чөдөртэй байсан. Тэгэхээр чөдөртэй мориноос чирэгдэх боломжгүй биз дээ? Эмээл нь гмортны гэдсэнд орсон н_ь хүн чирэгдсэнээс болж биш, морь хөрвөөж, эмээлээ гэдсэндээ хийгээд боссон мөр олдсон. Ийм байхад мориноос чирэгдэж нас барах ямар ч боломжгүй. Бас хүүгийн биед авсан гэмтлүүд бусдаар зодуулсныг нотолж байгаа юм.

Миний хүү багаасаа морь мал дээр өссөн хүүхэд. Моринд чирэгдчих хэмжээний малаас хөндий хүүхэд биш. Хүүгээ 19 нас хүртэл нь хайрлаж, хамгаалж өдий зэрэгт хүргэчихээд ийм харамсалтайгаар алдчихсандаа маш их гомдож байна.

Цэргийн ангийнхан олон зүйл дээр бидэнд худал хэлсэн. Тэр бүхэн нь батлагдсан.

Тухайлбал?

Бидэнд анх хэлэхдээ "2019.05.26-ны өглөө адуунд явсан гэсэн ч 25-ны өглөө явсан нь нотлогдсон. Ингэж худлаа ярьснаас маш их цаг алдсан. Адуу хайж баруун хойд зүгт явсан гэж хэлсэн. Гэтэл малын сууринаасаа ил харагдаж байсан 5-6 адууг туугаад ир гэж үүрэг өгсөн байна лээ. Адуунд явахдаа дашмагтай цай авч явсан гэх боловч ундааны савтай цай болж таарсан. 150 хүнтэй эрлйн баг 15 машинтайгаар зүг бүрт 150 км-т эрэн хайсан, хамгийн түрүүнд хилийн шугам эргэсэн гэх боловч хүүгийн маань цогцос хилийн шугамны дэргэдээс олдсон. Ийм л учраас бид эрдэнэ мэт хүүгээ бусдын гарт алдчихлаа гэж үзэж байна.

Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан, утсаар ярьсан бэ?

Хүүтэйгээ тангарагийн баяраар нь очиж уулзсан. Тэгэхэд "ааваа, би цэрэгт улираад үлдчих үү" гэж асууж байсан. Би өөрөө армид алба хаасан хүн болохоор "Болохгүй зүйл байхгүй, өөргөө шийдээрэй" гэж л хэлсэн. Хүүтэйгээ утсаар ихэвчлэн ээж нь ярьдаг байсан. Дарга цэргүүдийг зоддог талаар хэд хэдэн удаа хэлж байсан.

Энд тэнд цэргийн алба хаагч нар амиа алдсан мэдээ дуулддаг. Ийм зүйлийг өөрийн үр хүүхэд дээр амсана гэдэг аймшигтай юм байна.

Шүүх шинжилгээний хариу гарчихсан, бүх зүйл дууссан байхад шүүх хурал нь болдоггүй, маш урт хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд "цэргийн алба хаагч оргосон. Олдохдоо нас барсан байдалтай байсан" гэх мэдээллийг мэдээллийн сайтуудаар маш их тараасан. Хохирсон хүний хувьд хардаж байна, гомдож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 24 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 31 минутын өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 38 минутын өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 16 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 17 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 17 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 18 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 19 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 19 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 20 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 21 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 21 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 21 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 21 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 23 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр